Япон хэлний дүрэм #2
〜わけがない
Утга: Ямар нэгэн зүйлийн үйлдэгдэх хувь нь 0% байх үед ашиглана
Дүрэм: 〜辞書形+わけがない。 Толь бичгийн хэлбэр+わけがない
Жишээ өгүүлбэр:
①紙に名前を書くわけがない。(Цаасанд нэрээ бичихгүй. Магадгүй цаасанд нэрээ бичих шаардлагагүй учраас бичмээргүй байгаа)
②雨が降るわけがない。(Бороо ерөөсөө орохгүй)
③授業をしないわけがない*。(Хичээлээ хийхгүй гэсэн юм ерөөсөө байхгүй. Хоёр үгүйсгэл нийлээд заавал болж байна)*
〜ようがない
Утга: Ямар нэгэн зүйлийг үйлдэх арга зам байхгүй
Дүрэм: 〜ます形い+わけがない。 Үйл үгийн ます хэлбэр+わけがない
Жишээ өгүүлбэр:
①紙に名前を書きようがない。(Цаасанд нэрээ бичих боломжгүй. Магадгүй цаас эсвэл үзэг байхгүйн улмаас бичиж чадахгүй)
②お腹空いたでも食べようがない。(Гэдэс өлсөж байгаа ч идэж чадахгүй. Магадгүй идэх юм байхгүй)






