Хэрхэн юмыг хурдан сурах вэ?

Өнөөдөр Nishant Kasibhatla гэх 2011 оны Ой тогтоолтын Гиннесийн рекордын эзэмшигчийн сонирхолтой, маш хэрэгтэй илтгэлийг хуваалцах гэж байна.

Та бүхэн нэртэй алдартнуудыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэд бүгд өөрсдийн салбартаа амжилтад хүрсэн хүмүүс. Гэхдээ тэдний ард үргэлж дагаж мөрддөг нэгэн нийтлэг зуршил байдаг нь — насан туршдаа тасралтгүй суралцсаар байдаг явдал юм.
Тэд хэзээ ч шинэ зүйл сурахаа зогсоогоогүй. Амжилтад хүрэхэд олон чанар хэрэгтэй байдаг ч, суралцах чадвар хамгийн гол түлхэц нь болж чаддагт би итгэлтэй байна.
Бид суралцах тусам амжилтад хүрэх магадлал маань улам нэмэгдсээр байдаг.
Гэхдээ хэрхэн үр дүнтэй сурах вэ?
Бид суралцахдаа унших, үзэх, сонсох буюу ном унших, бичлэг үзэх, подкаст сонсох гэх мэт аргаар олон оролт-ыг тархиндаа хийдэг. Гэхдээ хүмүүс оролтондоо л их анхаарал тавиад байдаг. Үүний үр дүнд:
- Орж буй мэдээлэл их
- Гэхдээ гаралт байхгүй
- Ингээд гүехэн сурах (Shallow Learning) байдал үүсдэг.
Харин бидний хүсэж буй зүйл бол:
Гүн сурах (Deep Learning) юм.
Гэвч яаж вэ…

Бид сайн сурахын тулд оролтоос илүү гаралтанд анхаарах хэрэгтэй.
Гаралт гэдэг нь сурсан зүйлээ хэрэглэх, бодитоор ашиглах гэсэн үг.
Сурсан зүйлээ ашигла эсвэл алд!
За тэгээд энэхүү илтгэгч маань амжилттай, хурдан сурах нэгэн томъёог загварчилж өгч

- Оролтын чанар
Хамгийн түрүүнд тархиндаа оруулж байгаа оролтынхоо ЧАНАРдаа өндөр анхаарал хандуул. Тархиндаа оролт оруулах явцдаа буюу сурч байхдаа тухайн зүйлдээ гүн анхаарал хандуулах хэрэгтэй. Сурч байх хооронд хүнтэй ярих, утасныхаа мэдэгдэлийг шалгах гэх мэтчлэн анхаарал саатааруулсан олон зорилтот (multitasking) зүйлүүдээс ангижрах хэрэгтэй. Юмыг уншиж, сурч, ойлгож сууж байлаа гэж бодоё. Гар утсандаа нэгэн мэдэгдэл ирлээ. Энэ үед яадаг билээ… Мэдээж шалгана. Ингээд мэдэгдэлийг шалгаж байх хооронд тэрхүү ойлгож байсан сурч байсан тэрхүү чармайл (effort)-ыг, тэрхүү оролтын чанарыг шууд алж байна гэсэн үг.Оролтын чанарыг алдаж байна гэдэг нь дараа нь тэр мэдлэгийг санах явцаа алдаж байна. Тэгэхээр оролт оруулах явцдаа тэрхүү зүйлд 100% анхаарал хандуулах, олон зүйл (multitasking) хийхгүй байх. Нэг агшинд нэг л зүйлийг анхаарах.
2. Эргэцүүлэн бодох
Ямар нэгэн зүйлийг сурч дуусаад.Сурсан зүйлдээ эргэж хараад өөрөөсөө дараах хэдэн асуултыг асуух
- Энэ мэдлэгээс авчихаар зүйл юу байсан вэ?
- Энэхүү мэдлэгийг би юунд ашиглах вэ?
- Амьдралдаа яаж ашиглаж болох вэ?
- Ажилдаа, гэр бүлдээ яаж ашиглавал болох вэ?
Энэхүү асуултуудыг өөрөөсөө асууснаар сурсан зүйлээ өөртөө бэхжүүлж үлдээж чадаж байгаа юм.
3. Хэрэгжүүлэх
Сурсан зүйлээ хэрэгжүүлж сурах. Бид ямар нэгэн зүйлийг сурах үед сурч дуусчихсан мэт мэдрэмж төрдөг бөгөөд дараагийн зүйлээ сураад явдаг. Хэрэгжүүлээгүйгээс хий мэдлэг хуримтлуулдаг — тэрхүү зүйлийг сурсан ашиглах гэхээр чадахгүй байдаг. Сурсан зүйлээ төлөвлөөд ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Ямар нэгэн үйлдэл хийх нь юу ч хийгээгүйгээс илүү тул.
4. Хуваалцах
Сүүлийнх нь бол хуваалцах. Мэдээж бид бүгд сонсож байсан байх. Хамгийн сайн сурах арга бол заах. Зүгээр сурсан зүйлээ бусад хүмүүстэй хуваалц, заа, хэлэлц. Өөр хүмүүст хуваалцах явцдаа бидний тархи тэрхүү мэдлэгт маш сайн анхаарал хандуулдаг байна.
Тэгэхээр хэн ч зөвхөн оролтондоо анхаарал хандуулсанаар төгс эзэмшигч байж чадахгүй юм байна. Төгс эзэмшигч - орсон оролтоосоо илүү их гаралт гаргадаг.
Ингээд таниас нэг асуулт асууяа. Ямар нэгэн шинэ зүйл сурахдаа, сурахад хэр их цаг зарцуулж байсан вэ? Бас эргэцүүлэн бодох, хэрэгжүүлэх, хуваалцахдаа хэр их цаг зарцуулж байсан вэ?
Хэрэв та гаралтаас илүү оролтонд их цаг зарцуулж байсан бол энэ бол зөв зүйл биш юм.
За ингээд бидний амьдралд маш чухал зүйл болох зогсолтгүй суралцах, сурах үедээ хэрхэн үр дүнтэй хурдан сурах талаар орууллаа. Энэхүү илтгэлийн бичлэгийг доор оруулсан бөгөөд орж сонирхож үзээрэй. Бас алдаатай засчимаар байгаа зүйл олдвол коммент хэсэгт үлдээгээрэй.
2020.03.02 Japan, Osaka






